top of page

2024 оны 3 сарын 23 - аас эхлэн Австралийн визний журманд ямар өөрчлөлтүүд орсон бэ?


Австралийн засгийн газар нь өнгөрсөн оны сүүлчээр танилцуулсан “Цагаачлалын бодлого”-ын хүрээнд 2024 оны эхний улиралд орох визний өөрчлөлтүүдээ хэрэгжүүлээд эхэлсэн билээ. Удахгүй визэнд орох гэж байгаа, Австрали улсыг зорин ирэхийг хүсэж байгаа хүмүүст зориулан ямар өөрчлөлтүүд орсон талаар Nepcoms Services Education and Migration - Боловсролын зөвлөх (Монгол талыг хариуцсан) Б.Ундрал танилцуулж байна. 


Монголчуудад түлхүү хамааралтай болох визний төрлүүдийн өөрчлөлтүүдийг энэхүү нийтлэлээр түүвэрлэн хүргэе.


СУРГАЛТЫН ВИЗ - SUBCLASS 500

🔶 Англи хэлний босго оноо нэмэгдэж IELTS (эсвэл дүйцэхүйц бусад шалгалтын оноо)-ийн 5.5->6.0 болж нэмэгдэв.

🔶 Хэлний бэлтгэлтэй хосолсон бол IELTS-ийн 4.5->5.0 болж нэмэгдсэн.

🔶 Дан хэлний бэлтгэл бол одоогоор өөрчлөлт ороогүй байна.

🔶 Нэлээн том өөрчлөлт нь Genuine Temporary Entrant (GTE) шалгуурыг халаад Genuine Student Test (GST) шалгуурыг танилцуулсан. Энэ нь сургалтын визэнд орж байгаа оюутнууд жинхэнэ оюутан гэдгээ нотлохын тулд дараах асуултуудад 150 үгэнд багтаан хариулах хэрэгтэй болж байна гэсэн үг.


  1. Өөрийн одоогийн нөхцөл байдлаа дэлгэрэнгүй тайлбарлах, үүнд: Гэр бүлийн байдал, ажил эрхлэлт, санхүүгийн нөхцөл байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх.

  2. Тухайн сургуулиа яагаад суралцахаар сонгосон болон тухайн мэргэжлээр суралцахад тавигдаж буй шаардлага, Австралид сурч, амьдрахад ямар шаардлагуудыг хангах хэрэгтэй байдаг, тэдгээрийн талаарх ойлголтыг бичих.

  3. Тухайн сургалтаа дуусгаж төгсөх нь ямар ач холбогдолтой болох талаар бичих.

  4. Мөн өөрийн талаар бусад холбоотой мэдээлэл өгөх.

  5. Австралид өмнө нь сурсан бол анх суралцсан өдрөөс эхлэн бүх мэдээллээ өгөх.


ТӨГСӨГЧИЙН ВИЗ - SUBCLASS 485

🔶 Мөн англи хэлний оноо нэмэгдэж IELTS-ийн 6.0->6.5 болов. (Хэсэг тус бүр нь 5.5-аас доошгүй байх)

🔶 Англи хэлний онооны хүчинтэй хугацаа 3 жилээс 1 жил болж буурсан.

🔶 Насны хязгаарыг 35 болгон бууруулав.


АЯЛЛЫН ВИЗ - SUBCLASS 600

🔶 Шинээр мэдүүлэх аяллын визүүд дээр “no further stay” буюу "үргэлжлүүлэн үлдэхгүй байх" гэсэн нөхцөл тавьж буй юм. Энэ нь аяллын визээр хүрч ирээд сургалтын виз рүү хөрвүүлэх оролдлогоос урьдчилан сэргийлэх зорилготой гэж мэдэгдсэн байна. Хэрэв аяллын визнээс сургалтын виз рүү хандах хүсэлтэй бол Австралийн хилийг орхиж, хилийн гаднаас мэдүүлэх юм байна.

Comments


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page