top of page

Австралид 16-гаас доош насныхныг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглох хууль батлагдлаа


Австралийн парламент 16-аас доош насныхныг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглох хуулийг баталсан нь дэлхийд анхдагч боллоо. Энэ хууль 2025 оны сүүлээс хэрэгжиж эхлэх бөгөөд платформууд хэрэглэгчдийн насыг баталгаажуулах үүрэг хүлээнэ. Жишээлбэл, Фэйсбүүк, Инстаграм, ТикТок зэрэг компаниуд 16-аас доош насны хэрэглэгчдийг хязгаарлах зохих арга хэмжээг авах ёстой бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 50 сая австрали доллар хүртэлх торгууль ногдуулах юм.


Хэдийгээр энэ хууль нь хүүхдүүдийг хамгаалах зорилготой ч хэрэгжүүлэх аргачлал тодорхой бус хэвээр байна. Насны баталгаажуулалтыг хэрхэн хийх, үүнд ямар технологи ашиглах талаар асуултууд гарсаар байгаа юм. Нүүр царай таних технологи зэрэг аргуудыг ашиглах магадлалтай боловч энэ нь хувийн мэдээллийн нууцлалд эрсдэл учруулж болзошгүй гэж мэргэжилтнүүд сануулж байна.


Мөн уг хориг мессежийн аппликейшн болон боловсролын зориулалттай платформуудад хамаарахгүй байж магадгүй юм. Гэвч хувь хүний мэдээлэл хамгаалах тал дээр гарч болох асуудлууд болон платформуудын зүгээс хуулийн шаардлагыг хэрхэн хангах талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг үргэлжилж байна.


Эх сурвалж: Reuters

コメント


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page