top of page

Шинэ жил, зул сараар camping хийж болох газрууд



Зул сар, шинэ жилийн амралт ойртож олон хүн амралтын төлөвлөгөөгөө гаргаж буй энэ үед байгалийн үзэсгэлэнт газруудад майхантай амрах хүсэлтэй хүмүүст зориулан Австралид camping хийх боломжтой шилдэг газруудын заримаас хүргэж байна. Монгол шиг хүссэн газраа майхангаа бариад хэд л бол хэд хоногоор дураараа амарч, шөнөжин гал тойрч суугаад дуулж сууж чадахгүй ч гэлээ, аялагчдын хэрэгцээнд шаардлагатай бүхий л зүйлсээр хангасан зориулалтын газарт бууж үйлчлүүлэх нь аяллыг тав тухтай, аюулгүй болгодог. Мөн байнгын завгүй амьдралын хэв маягтай болсон хүмүүсийн хувьд амралтын улирал тааруулж гэр бүл, найз нөхөдтэйгөө camping хийж цагийг өнгөрүүлэх нь хамгийн сайхан амралтуудын нэг юм. Энэ удаад бид Сидней, Мелбурн, Брисбен, Перт болон бусад хотуудад байрлах шилдэг кемпийн газруудаас танилцуулж байна.



СИДНЕЙ БА ОЙРОЛЦООХ ГАЗРУУД

"The Basin Campground, Ku-ring-gai Chase National Park (NSW)"


Сидней хотоос хойд зүгт 50 км зайд байрлах энэ кемпийн газар нь далайн үзэсгэлэнт тохой, ой моддын дэргэд тайван орчинтой.

Үйл ажиллагаа: Каяак, загасчлах, явган аялал.

Үнэ: Насанд хүрэгчид нэг шөнө $35, хүүхдүүд $20.



"Cockatoo Island Campground (NSW)"


Сиднейн боомтын дунд байрлах түүхэн арал дээр та хотын үзэмжийг сонирхож, түүхэн орчинд майхантай амрах боломжтой.

Үйл ажиллагаа: Түүхэн аялал, BBQ, завины аялал.

Үнэ: Нэг шөнө $45-$150 (тоног төхөөрөмж түрээслэх боломжтой).



"Lane Cove River Tourist Park (NSW)"


Сиднейн төвөөс ердөө 10 км зайд байрлах энэ газар нь байгалийн тайван орчинд амрахыг хүссэн хүмүүст тохиромжтой.

Үйл ажиллагаа: Явган аялал, голын эрэг дээр амрах.

Үнэ: Нэг шөнө $36-$50.



"Bonnie Vale Campground, Royal National Park"


Сиднейгээс өмнө зүгт 40 км, Royal National Park-ийн дотор байрлана. Далайн эрэг, гол горхины ойролцоо байрлалтай тайван газар.

Үйл ажиллагаа: Завьтай аялах, усанд сэлэх, явган аялал.

Үнэ: $36/шөнө.



"North Era Campground, Royal National Park"


Сиднейгээс өмнө зүгт 40 км-т далайн эрэг, уулс хосолсон гайхалтай байгалд байршилтай.

Үйл ажиллагаа: Явган аялал, усанд сэлэх.

Үнэ: $12/шөнө.



"Bents Basin Campground"


Сиднейгээс баруун зүгт 70 км-т усанд сэлэх боломжтой нуур, ой модтой тайван газар байрладаг.

Үйл ажиллагаа: Загасчлах, явган аялал, усанд сэлэх.

Үнэ: $24/шөнө.




"Glenworth Valley Outdoor Adventures"


Сиднейгээс хойд зүгт 65 км-т байрлах бөгөөд

адал явдалт үйл ажиллагаа, морь унах, усанд сэлэхэд тохиромжтой.

Үйл ажиллагаа: Завьтай аялах, явган аялал, морь унах.

Үнэ: $30-$60/шөнө.




"Jervis Bay - Green Patch Campground, Booderee National Park (NSW)"


Сиднейгээс өмнө зүгт 200 км зайд байрлах энэ газар дэлхийн хамгийн цагаан элстэй далайн эргээрээ алдартай.

Үйл ажиллагаа: Усанд сэлэх, шумбах, зэрлэг ан амьтан ажиглах.

Үнэ: Нэг шөнө $24-$56.





"Blue Mountains - Euroka Campground (NSW)"


Сиднейгээс баруун зүгт 65 км зайд байрлах энэ газар нь уулын үзэсгэлэнт байгаль, зэрлэг амьтад амьдардаг орчинтой.

Үйл ажиллагаа: Явган аялал, од харах, зэрлэг ан амьтан ажиглах.

Үнэ: Нэг шөнө $12.


МЕЛЬБУРН ОРЧМЫН ГАЗРУУД


"Wilsons Promontory National Park, Victoria"


Мельбурн хотоос өмнө зүгт 200 км зайд байрлах энэ газар нь цагаан элстэй далайн эрэг, уулс, ой мод хосолсон байгальтай.


Үйл ажиллагаа: Явган аялал, усанд сэлэх, зэрлэг ан амьтан ажиглах.

Үнэ: Нэг шөнө $30-$60.




"Great Otway National Park"


Мельбурнээс 230 км зайд, Great Ocean Road-ын ойролцоо байрлах бөгөөд халуун орны ойн ургамалууд, байгалийн хүрхрээ, далайн эргийн үзэсгэлэнт газар бүхий үндэсний парк.

Үйл ажиллагаа: Ой модоор алхах, шувуу ажиглах, завьтай аялал.

Үнэ: $28-$40/шөнө.




"Lake Eildon National Park"


Мельбурнээс 150 км хойд зүгт уулс болон цэнгэг устай нуурын эрэг дээр амрах боломжтой.

Үйл ажиллагаа: Завьтай аялал, загасчлах, усанд сэлэх.

Үнэ: $35-$55/шөнө.



"Grampians National Park"


Мельбурнээс баруун зүгт 260 км-т байрлах сүрлэг хадат уулсаар хүрээлэгдсэн зэрлэг ан амьтдын өлгий нутаг.

Үйл ажиллагаа: Ууланд алхах, хаданд авирах, од харах.

Үнэ: $25-$50/шөнө.





БРИСБЭН ОРЧМЫН ГАЗРУУД


"Lamington National Park, Queensland"


Брисбэн хотоос өмнө зүгт 110 км зайд байрлах энэ газар нь дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд халуун үзэсгэлэнт ойтой.


Үйл ажиллагаа: Явган аялал, шувуу ажиглах, усан хүрхрээ үзэх.

Үнэ: Нэг шөнө $7.50.




"Fraser Island (K'gari)"


Брисбэнээс 300 км хойд зүгт байрлах бөгөөд

дэлхийн хамгийн том элсэрхэг арал, цэнгэг устай нууртай үзэсгэлэнт газар.


Үйл ажиллагаа: Завьтай аялал, шумбах, 4x4 машинтай элсэн дээгүүр явах боломжтой.

Үнэ: $7.50/шөнө.




"Springbrook National Park"


Брисбэнээс 100 км зайд байрладаг. Хадны нүхнээс урсах байгалийн хүрхрээ болон бусад олон байгалийн үзэмжит газруудтай.


Үйл ажиллагаа: Ой модоор алхах, шувуу ажиглах.

Үнэ: $7.50/шөнө.





"Moreton Island"

Брисбэнээс 40 км, завиар явж хүрнэ. Цагаан элстэй, тунгалаг устай далайн эрэгтэй.


Үйл ажиллагаа: Усанд сэлэх, далайн хөлөг онгоцны үлдэгдлийн ойролцоо дээр шумбах.


Үнэ: $7.50/шөнө.




БАРУУН АВСТРАЛИ, ПЕРТ

"Discovery Parks – Swan Valley"


Перт хотоос зүүн хойд зүгт 25 км зайд, дарсны талбайн бүсэд байрладаг. Дарсны амталгаа хийхийн зэрэгцээ, байгалийн үзэсгэлэнт орчинд амрах боломжтой.


Үйл ажиллагаа: Дарсны үйлдвэр, талбайгаар зочлох, явган аялал хийх.





" Perth Central Caravan Park"


Перт хотын төвөөс 7 км зайд, Swan голын эрэг дээр байрладаг. Хотын төвтэй ойр боловч тайван орчинтой.


Үйл ажиллагаа: Голын эрэгтэй ойр амрахын зэрэгцээ хотын төвийн үзвэрүүдийг очиж үзэх.





"Karrinyup Waters Resort"


Перт хотоос хойд зүгт 14 км зайд, Karrinyup нуурын ойролцоо байрладаг. Усан сан, тоглоомын талбай бүхий амралтын талбайтай.


Үйл ажиллагаа: Усан санд сэлэх, ойролцоох далайн эрэгт зочлох.





"Woodman Point Holiday Park"


Перт хотоос өмнө зүгт 25 км зайд, далайн эргийн ойролцоо байрладаг.


Үйл ажиллагаа: Усанд сэлэх, загасчлах, явган аялал.



КАНБЕРРА, АВСТРАЛИЙН НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭР


"Alivio Tourist Park Canberra"


Канберра хотын төвөөс 4 км зайд, байгалийн үзэсгэлэнт орчинд байрладаг. Усан сан, ресторан, тоглоомын талбайтай.


Үйл ажиллагаа: Хотын үзвэрүүдэд зочлох, байгалийн алхалтын замаар алхах.





"Canberra South Motor Park"


Канберра хотын төвөөс өмнө зүгт 12 км зайд тайван орчинд байрладаг. Хямд үнэтэй.


Үйл ажиллагаа: Хотын үзвэрүүдээр зочлох, ойролцоох байгалийн газруудад аялах.







"Exhibition Park in Canberra (EPIC)"


Канберра хотын төвөөс 8 км зайд, үзэсгэлэнгийн том талбайд байрладаг. Арга хэмжээнүүдийн үеэр тохиромжтой.


Үйл ажиллагаа: Үзэсгэлэн, арга хэмжээнд оролцох, хотын үзвэрүүдэд зочлох.



"Cotter Campground"


Канберра хотоос баруун зүгт 20 км зайд, Cotter голын эрэг дээр байрладаг. Байгалийн үзэсгэлэнт газар, голын эрэгт амрах боломжтой.


Үйл ажиллагаа: Усанд сэлэх, загасчлах, явган аялах.




MonDay зөвлөмж: Захиалга хийхээс өмнө тухайн газрын албан ёсны вэбсайтаас хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, үнэ, боломжит байдал зэргийг шалгаарай. Амралтын өдрүүд болон баярын үеэр ихэнх газрууд хурдан дүүрдэг тул захиалгаа эртхэн баталгаажуулахыг зөвлөж байна. Camping хийхдээ майхан, хөнжил, хоолны хэрэгсэл зэргээс эхлээд таны аялалд юу хэрэгтэйг сайтар судалж, хэрэгцээт зүйлсээ сайн бэлдэж очоорой.


Мөн яг одоогоор Австралид халууны улирал ирж байгаа тул ойн гал түймэр гарах хамгийн өндөр эрсдэлтэй үе. Тийм учраас MonDay Magazine-ы зүгээс галын аюулгүй байдлыг маш сайн хангаж, тухайн кемпийн дүрмийг мөрдөхөөс гадна хог хаягдлаа авч явах, байгальд ээлтэй аялахыг сануулж байна. Мөн та өөрийн аялах дуртай газруудаа нийтлэлийн доор сэтгэгдэл бичиж бусдадаа хуваалцаарай.


Happy camping!

Comments


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page