top of page

CommBank-ны хэрэглэгчид бэлэн мөнгөний шимтгэл төлдөг болно



Австралийн хамгийн том банк болох Commonwealth Bank нь 2025 оны 1-р сарын 6-с эхлэн "Complete Access" данстай үйлчлүүлэгчдээ "Smart Access" данс руу шилжүүлж эхлэх бөгөөд ингэснээр банкны салбар, шуудангийн салбар эсвэл утсаар дамжуулан өөрийн данснаасаа бэлэн мөнгө авахад 3 долларын шимтгэлтэй болж байна.

Энэхүү шимтгэлээс 18-с доош насныхан болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсвэл ахмад дайчдын тэтгэвэр авдаг үйлчлүүлэгчид чөлөөлөгдөнө.

Харин CommBank-ны ATM-ээс мөнгө авах, картгүй төлбөрийн систем буюу QR Cardless үйлчилгээг ашиглах, CommBank апп эсвэл NetBank-ээр дамжуулан төлбөр төлөх, мөнгө шилжүүлэх зэрэг аргуудыг ашигласнаар энэ шимтгэлийг төлөхгүй юм. Энэхүү шийдвэр нь бэлэн мөнгөний хэрэглээ буурч, түүнийг түгээх зардал нэмэгдэж буйтай холбоотой гэж банк мэдэгдсэн байна. Мөн үйлчилгээний өөрчлөлтөд хамрагдаж байгаа хэрэглэгчидрүүгээ CommBank урьдчилан мэдэгдэл явуулах юм байна.


2023-2024 оны санхүүгийн жилд Commonwealth Bank нь 9.5 тэрбум долларын ашиг олсон бөгөөд бэлэн мөнгөний үйлчилгээнд жилд ойролцоогоор 400 сая доллар зарцуулдаг гэж мэдээлжээ.


Эх сурвалж: Commonwealth Bank

Comentarios


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page