top of page

Австралийн Засгийн газар өнөөдөр "Skills Occupation List 2024"-ыг зарлалаа



2024 оны 12-р сарын 3-нд Австралийн Засгийн газар Core Skills Occupation List (CSOL) буюу шинэ ур чадварын мэргэжлийн жагсаалтыг зарлалаа.


CSOL нь Jobs and Skills Australia (JSA) байгууллагын хөдөлмөрийн зах зээлд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн боловсруулагдсан бөгөөд Австралид түр хугацаагаар ажиллах виз авах боломжтой 456 төрлийн мэргэжил уг жагсаалтад багтжээ.


2024 оны 12-р сарын 7-ноос эхлэн хэрэгжих энэхүү жагсаалт нь цаашид Temporary Skill Shortage (subclass 482) визийг орлох Skills in Demand визийн Core Skills урсгалд (stream), Employer Nomination Scheme (subclass 186) визийн Direct Entry урсгалд хэрэгжих юм. Хэрэгжилттэй холбоотой бусад шинэчлэлүүд, тухайлбал Skills in Demand болон National Innovation визийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй гарах юм байна.


Core Skills Occupation List (CSOL) буюу шинэ ур чадварын мэргэжлийн жагсаалтыг харна уу.




Эх сурвалж: immi.homeaffairs.gov.au

Comments


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page