top of page

Сиднейд нүдээ үнэ төлбөргүй үзүүлэх боломж



Австралид амьдрангаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нь даатгалгүй болон даатгалтай хэдий ч даатгалын нөхцөлд нь тухайн үйлчилгээ нь хамрагдаагүй бол хүндрэлтэй байх үе бий. Ялангуяа нүд бол хүний хамгийн чухал бөгөөд эмзэг эрхтэн байдаг. Янз бүрийн асуудлуудаас болж нүдээ үзүүлэлгүй удсанаас болж насан туршдаа харааны бэрхшээлтэй болох ч тохиолдол бий. Манай Монголчууд зарим тохиолдолд барилгын ажил хийх явцдаа нүдэндээ төмөр болон модны үртэс оруулах, гагнуурын оч зэргээс болж нүдээ гэмтээсэн тохиолдол цөөнгүй байдаг.

Тэгвэл Сидней хотод амьдардаг Монголчууддаа нүдээ үнэ төлбөргүй үзүүлж болох зөвлөгөөг хүргэе.

UNSW-ийн Оптик Эмнэлэгт Medicare карт шаардлагагүйгээр үнэ төлбөргүй нүдний үзлэг хийдэг. Үзлэгийг нарийн мэргэжлийн оюутнууд, туршлагатай мэргэшсэн оптометричдийн хяналт дор хийдэг бөгөөд энэ нь харааны асуудалтай хүмүүсийн хувьд маш том боломж юм.


Мөн эднийх төрөл бүрийн нүдний шил болон контакт линз зэрэг бусад бүтээгдэхүүн санал болгодог бөгөөд клиникт үзлэгт орсон бол нүдний шил болон контакт линзэнд 20%-ийн хөнгөлөлт үзүүлэхээс гадна хараа хамгаалах хэрэгслүүдтэй холбоотой зөвлөгөө өгдөг.


Таны эрүүл мэндийг хамгаалахад зориулсан энэхүү боломжийг бүү алдаарай!



Цаг авахыг хүсвэл ЭНД ДАРЖ UNSW Optometry Clinic-д хандаарай!


Хаяг: UNSW-ийн Оптик эмнэлэг, Gate 14 on Barker St, Kensington.


Эх сурвалж: unsw.edu

Comentários


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page