![](https://static.wixstatic.com/media/102f53_b37781ed034e4e21a9307fc7ba5b8566~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_b37781ed034e4e21a9307fc7ba5b8566~mv2.jpg)
GP буюу General Practitioner бол таны бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярилцаж, зөвлөгөө тусламж үзүүлэх хамгийн анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн буюу Монголоор бол өрхийн эмнэлгийн эмчийг хэлж байгаа юм. Танд эрүүл мэндийн ямар нэг үйлчилгээ хэрэгтэй болсон бол эсвэл янз бүрийн шинжилгээ өгөх шаардлагатай бол эхлээд General Practitioner “GP”-дээ үзүүлэх хэрэгтэй. Ханиад хүрэх, эмэгтэйчүүдийн үзлэг, ерөнхий цусны шинжилгээ, хүүхдийн товлолт вакцин, жирэмсний хяналт гээд нарийн мэргэжлийн эмч шаардагдахаас бусад бүх урьтал үйлчилгээг эндээс авч болно. GP-д биечлэн очиж, утсаар, эсвэл online-р цагаа захиалан үзүүлж болдог. Хэрэв та цааш нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай бол GP нь “referral letter” бичиг хийж өгч, та бичгийнх нь дагуу эмнэлэг рүү холбогдон цаг авч үзүүлдэг.
![](https://static.wixstatic.com/media/102f53_3a5acacb693d4af9a9894e8bc7a84e3a~mv2.jpg/v1/fill/w_980,h_380,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_3a5acacb693d4af9a9894e8bc7a84e3a~mv2.jpg)
Австралид ирээд удаагүй, хэлний бэрхшээлтэй иргэддээ зориулаад GP-д үзүүлэхээр цаг авахдаа ашиглаж болох түгээмэл үгсийг орчуулгатай нь хүргэж байна.
Цаг авахдаа: I would like to book an appointment for ___(өөрийн шалтгаанаа хэлнэ)___
• Fever - Халуурах
• Cough -Ханиалга
• Allergy - Харшил
• Infection - Халдвар, үрэвсэл
• Boils - Хатиг, идээт үрэвсэл
• Asthma - Астма (амьсгалахад хүндрэл учруулдаг амьсгалын замын өвчин)
• Diabetes - Чихрийн шижин
• Migraine - Мигрень (толгой хүндээр өвдөх)
• Depression - Сэтгэлийн хямрал ( байнгын уйтгар гуниг, сонирхол буурахад хүргэдэг сэтгэцийн
эрүүл мэндийн байдал)
• Fracture - Ясны хугарал
• Flu - ханиад томуу
• Antenatal Check - Жирэмсний хяналтын үзлэг
• Blood test - Цусны шинжилгээ
• Urine test - Шээсний шинжилгээ
• Blood pressure - Цусны даралт
• Ultrasound /Scanning - Эхо
• Morning sickness - Жирэмсний хордлого
• Nausea - Дотор муухайрах, бөөлжмөөр санагдах
• Lower back pain – Нурууны доод хэсэг, ахар сүүл хавь өвдөх
• Cramps - Зангирах, хатгуулах
Comments