top of page

MonDay-тэй хамт Австралиас Балируу аялацгаая


Индонезийн виз:

2024 оны 1 сард журам нь өөрчлөгдөөд Монгол паспорттай бол Visa on arrival виз 35 USD=50 AUD-оор мэдүүлээд л авах боломжтой болжээ. Визээ хил дээрээс шууд очоод авах боломжтой ч очоод дараалалд зогсож магадгүй тул онлайнаар паспорт, онгоцны билет, бас очоод байрлах вилланы хаягаа оруулаад л визээ тэр дор авчих нь илүү амар.


Очоод байрлах байраа Airbnb болон Bookings -ээс хайж сэтгэгдлүүдийг нь уншиж байгаад аяллынхаа турш өөр өөр газар үзэж, орчинтой нь танилцахаар шийдэн 3 өөр дүүрэгт 3 вилла сонголоо.

Мөн Jendela Bali гэдэг маш гоё үзэсгэлэнт ногоон байгалийн дэргэдэх ресторанд өдрийн хоол зооглов. Үнийн хувьд харьцангуй хямд,  5 одтой ресторан гэхэд 4 хүний 60 AUD төлсөн.


2 дахь өдрөө Tanjung Benoa Beach зорив. Тэнд Нэмо хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг усан дотор загаснуудтай цуг алхаж, тэднийг хооллож, усан дор шумбав. Мөн тийрэлтэт завиар явж, усан дээгүүр flyboard-оор нисэв.


3 дах өдрөө Ubud дүүрэг дэх өөр нэг виллад очсон ба алдарт ширэнгэн ойн дундах том савлуурууд, Tegalalang Rice Terrace, Teba Sari гэх гол үүдээр ч орж үзэв. Teba Sari-гийн хажууд байдаг 5 одтой рестораны хоол, орчин, үйлчилгээ 10-аас 10 байсан.  Ubud дахь энэ газар нийт 7 төрлийн савлуур байх ба заримыг нь Инстаграмаар харж байсан байх. 

Мөн Ubud захаар бэлэг дурсгалын зүйлс авахаар явсан. Үнийг нь сайн буулгахгүй бол жуулчдыг хараад дурын үнээ хэлдэг юм байна лээ. 


Ингээд 4 дэх өдрөө вилладаа амарч өнжлөө. Энэхүү вилла маань будааны тариалантай маш ойрхон бас өндөр уулан дээр байрлалтай учир агаар нь сайхан, өмнөх виллаг бодоход хуучиндуу ч саруулхан 2 давхар вилла байв. 

Балид байхдаа өнжөөд нэг массажинд орж байлаа. Массажны үнэ 20-25 AUD байсан.



5 дахь өдрөө Балигийн амьтны хүрээлэн орж, заан унаж үзлээ. Эндхийн амьтны хүрээлэнгийн онцлог нь олон төрлийн амьтад харахаас гадна заан унах юм.

Мөн зөвхөн үндэсний хувцастай л орж болдог Batuan сүм орсон нь үндэсний хувцсыг нь өмсөж, соёлыг нь мэдрэх гайхалтай мөч байв. 


Тэгээд Tegenungan хүрхрээ үзэхээр явсан ба Ommo нэртэй ресторан клубт нь орж үзлээ. Өдрийн хоол идэхээс гадна клубийнх нь усан бассейн дотор коктейль ууж өдрийг зугаатай өнгөрөөх боломжтой газар байлаа.

Дэлхийд ганц байдаг Бали дах “цэвэрлэгч нарын тосгон”. Ихэнх айлууд нь гэрийнхээ үүдэн хэсгийг бэлэг дурсгалын зүйлсээр дүүргэж, дэлгүүр шиг бараа өрсөн байлаа. 



6 дахь өдрийн өглөө Nusa penida арал руу явав. Энэ нь тусдаа арал бөгөөд арал руу өглөө 7:30-д явах хурдан завинд сууж очдог. Очсон хойноо машинаар Broken beach, Angel Billabong, Kelingking beach гээд хэд хэдэн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой далайн эргүүдийг үзсэн ба зам нь уул дагуу их тойруу тул үүгээр аялахдаа болгоомжтой байхад илүүдэхгүй.

Бали дах McDonalds оров. Эндэхийн McDonalds - Австралиас ялгаатай нь шарсан тахиа болон бургерээ будаатай өгдөг ба ундааны цэсэд нь сүү болон чихэртэй цай байлгадаг юм байна лээ. Тэр оройдоо Canggu дүүрэг дэх 3 дахь вилладаа ирлээ. Бас л зураг шигээ тансаг вилла байв.


7 дахь өдрөө тэндээсээ 1цаг 30 мин зайтай байх Handara gate очив. Энэ Gate нь Индонезийн угтан авч буй уламжлалыг илтгэдэг учир заавал үзэх ёстой жагсаалтад нь байдаг юм байна.

Эндээсээ Bedugul Beratan lakes temple гээд аравхан минутын газар байх сүмд очиход туулай хооллох, могой барьж үзэх зэрэг уйдахааргүй олон зүйлс хийх боломжтой газар байсан.


Ингээд 8 дахь өдрөө 2 цагт байрныхаа түлхүүрийг хүлээлгэж өгөөд нислэгийн цаг орой байсан тул цагаа ашиглаж бас нэгэн газар орж үзсэн нь хүүхдүүд орж болдог өдрийн клуб байв. Үүдэндээ маш хатуу 2 үе шаттай хамгаалалттай ба оронгуут 3 төрлийн аварга том бассейн, ресторан, усан доторх бар зэрэг үзэж сонирхох зүйлс ихтэй гэр бүлээрээ хамт цагийг сайхан өнгөрөөх газар байлаа. Энд happy hour 7-9, 1 + 1 урамшуулалтай байсан. 



Энэхүү аяллаас нов ногоон шигүү ой мод, гудамжинд энд тэндгүй харагдах янз бүрийн, өнгө өнгийн хөшөөнүүд, өнгө нь халцарсан байшин сүмүүд, хаа сайгүй дураараа холхилдох мототой жуулчид гээд Балигийн энгийн нэгэн амьдрал хамгийн их сэтгэлд хоногшжээ. Энэхүү аяллын туршлагаасаа Бали дах заавал үзэх 10 газрыг санал болгоё.


Comentários


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page