![](https://static.wixstatic.com/media/11062b_2264e8113c5743b89824e233c8f226cb~mv2.jpg/v1/fill/w_980,h_644,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/11062b_2264e8113c5743b89824e233c8f226cb~mv2.jpg)
Ухаалаг хөрөнгө оруулалт хийх:
Таны “супер” мөнгө зүгээр нэг банкны дансанд байгаад зогсохгүй, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, бонд гэх мэт янз бүрийн хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж, цаг хугацааны явцад өсөж болдог. Таны сонгосон “супер” сан таныг тэтгэвэрт гарах хүртэл таны өмнөөс хөрөнгө оруулалт хийж, таны мөнгийг удирддаг. Харин та ямар хөрөнгө оруулалт хийх, хэрхэн, хэр хэмжээний хөрөнгө оруулахаа сонгох боломжтой. Танд туслах олон төрлийн хөрөнгө оруулалтын сонголт, дансны төрлийг тэд санал болгоно.
“Супер” сангийн татвар:
“Супер” сангийн давуу талуудын нэг нь татвар юм. Таны ажил олгогчийн оруулсан шимтгэлд ердийн орлогоос бага татвар ногдуулдаг бөгөөд энэ нь таны ирээдүйд илүү их мөнгө хуримтлагдахад тусалж байна гэсэн үг. Мөн та тэтгэвэрт гарч, “супер”-ээ авч эхлэхэд татваргүй мөнгө авах боломжтой. Хэрэв таныг тэтгэвэрт гарах үеэр таны “супер” бүрэн дэмжлэг үзүүлэхээргүй байвал ageExternal Link, serviceExternal Link тэтгэвэр, тэтгэмж зэрэг Австралийн засгийн газрын дэмжлэгт хамрагдах боломж бас байдаг.
Мэдээлэлтэй байх, дүрмээ дагаж мөрдөх:
Австралид шинээр ирсэн хүний хувьд тэтгэврийн насны тухай ярьж, тэтгэврийн хуримтлал үүсгэх нь утгагүй санагдаж магадгүй. Гэсэн хэдий ч энэ нь Австралийн байгууллагуудын болон ажил хийж байгаа хүн бүрд тохиолддог зүйл тул, харин ч ашиг сонирхлоо хамгаалж, өөрийн “супер” хөрөнгө оруулалтаа хянаж, ажил олгогч тань зохих хэмжээгээр төлж байгаа эсэх, бас “супер” сан тань таны нөхцөл байдалд хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт хийж байгаа эсэхийг хянаж байх хэрэгтэй. Австралийн Татварын алба (ATO) болон Австралийн Үнэт цаас, Хөрөнгө оруулалтын хороо (ASIC) нь тэтгэврийн тогтолцоог хянаж, таны эрх, үүргийг ойлгоход тань туслах эх сурвалж, туслалцаа үзүүлдэг. Хэрэв та ямар “супер” данс эзэмшиж байгаадаа эргэлзэж байгаа бол myGov-оор дамжуулан ATO онлайн үйлчилгээнд нэвтэрч “супер” бүртгэлээ хянах боломжтой.
“Супер” сангаа амжилттай хөтлөх зөвлөгөө:
Таны нэр дээр хэд хэдэн “супер” данс нээгдсэн байж болох бөгөөд учир нь таны ажил өөрчлөгдөх бүрт ажил олгогчийн зүгээс хийгдсэн байж болно. Энд ажил олгогч ажилтандаа зориулж “супер” данс нээж болдог. Гэхдээ бас ийм данс бүрт шимтгэл төлж байдаг тул шаардлагагүй нэмэлт төлбөр төлөхөөс зайлсхийхийн тулд “супер” данснуудаа нэгтгэх талаар бодож үзээрэй. Хэрэв танд боломж байгаа бол “супер” дансандаа сайн дураар буюу нэмэлтээр давхар төлж бас болдог. Австралид тэтгэвэртээ гарах хүмүүс мэргэшсэн санхүүгийн зөвлөхөөс зөвлөгөө авах нь таны хувийн нөхцөл байдалд тохирсон зөвлөгөө өгч магадгүй гэдгийг санаад аваарай. “Супер-ийн мөнгийг тань эрт аваад өгье” гэж хэлж буй хүнээс болгоомжлоход илүүдэхгүй. Учир нь “супер” мөнгийг тэтгэврийн насанд хүрснийхээ дараа л авч болох ба маш цөөхөн тохиолдолд үүнээс өмнө авч болдог. Бусад тохиолдолд буюу “супер”-т хууль бусаар хандсан тохиолдолд торгууль, хураамж ногдуулдаг.
Comments