top of page

Сидней хотын шинэ жилийн салютын арга хэмжээг цуцлаж болзошгүй байна



Жил бүрийн шинэ жилийн баяраар олон мянган Австраличуудын болоод жуулчдын сэтгэлийг татдаг чухал арга хэмжээ бол Sydney Harbour Bridge дээрээс буудуулдаг салютын шоу байдаг. Тэгвэл Шинэ Өмнөд Уэльс (ШӨУ)-ийн Цагдаагийн комиссар Карен Вэбб энэ жилийн салютын шоуг цуцлаж магадгүй талаар сэтгүүлчдэд мэдээллэсэн байна. Энэ шийдвэр нь Сиднейн төмөр замын ажилчдын ажил хаялттай холбоотой бөгөөд иргэд нийтийн тээврийн хомсдлоос үүдэлтэйгээр CBD буюу хотын төвөөс гарч чадахгүй гацах нь аюулгүй байдлын асуудлыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй гэж үзэж буйтай холбоотой юм.


Гэвч RTBU буюу төмөр зам, трамвай, автобусны холбооны зүгээс хэрэв засгийн газар тэдний тавьж буй хоёр шаардлагыг биелүүлсэн тохиолдолд томоохон ажил хаялтыг нэгдүгээр сарын долооныг хүртэл түр хойшлуулж болно гэсэн бөгөөд үүнд; комиссыг өмнө өгсөн өргөдлөө эргүүлэн татахыг, мөн аж ахуйн нэгжийн шинэ тохиролцоонд хүрэх хүртэл зорчигчдод нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгохыг зөвшөөрөх юм бол гэсэн байна.


Сидней хотын засгийн газар, бизнесийн төлөөлөгчид салютыг цуцлах нь их хэмжээний эдийн засгийн алдагдалд хүргэнэ гэж анхааруулсан бөгөөд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хоёр талд уриалж байна.


Талууд зөвшилцөлд хүрч, иргэдийн баярын үдэшлэгийг тасалдуулахгүй байх нь чухал болоод байна.




Эх сурвалж: 7news, The Australian, news.com.au

Comentarios


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page