top of page

Сиднейн метро 24 цаг доголдож болзошгүй байна



Сидней хотын төмөр замын сүлжээний ажилчид ажил хаялт эхлүүлэх өндөр магадлалтай байна. RTBU буюу төмөр замын ажилчдын үйлдвэрчний эвлэл нь ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг сайжруулахын төлөө олон жил тэмцэж ирсэн. Тус эвлэл нь төмөр замын ажилчдын цалинг ирэх 4 жилийн хугацаанд 32%-иар өсгөх болон галт тэрэгний аюулгүй байдлыг хангах, хуучин тоног төхөөрөмжийг шинэчлэх, ажилчдын ажлын цагийн зохицуулалтыг сайжруулахыг хүсч байгаа юм.

Эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаялт 24 цаг үргэлжилнэ гэж мэдэгдлээ.

Шинэ Өмнөд Уэльс (ШӨУ)-ийн засгийн газар шүүхэд хандаж ажил хаялтыг зогсоохыг оролдсон боловч энэ оролдлого нь амжилтгүй болжээ. Шүүхийн зүгээс ажил хаялтыг хууль ёсны гэж үзсэн бөгөөд, тэдний үйл ажиллагаа нь хөдөлмөрийн хуулийн дагуу байгааг баталсан. Энэ нь үйлдвэрчний эвлэлийн хувьд томоохон ялалт болж, ШӨУ-ийн засгийн газарт томоохон сорилт болж байна.

Тээврийн сайд Жо Хайлен энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дахин шүүхэд хандаж, Зул сарын баяр болон Шинэ жилийн үеэр нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулахгүй байх арга хэмжээ авахыг зорьж байна.

Сөрөг хүчний удирдагч Марк Спикман үйлдвэрчний эвлэлийн шаардлагууд нь нийтийн тээврийн үйлчилгээнд эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүйг анхааруулж, Миннсийн засгийн газрыг шүүмжилсэн байна.


Өдөрт 1 сая гаруй иргэн галт тэргээр үйлчлүүлдэг тул энэхүү ажил хаялт нь Сидней хотын төмөр замын сүлжээнд ихээхэн доголдол үүсгэж бусад нийтийн тээврийн ачаалал нэмэгдэж, замын түгжрэлийг ихэсгэх магадлалтай байна.


Иймээс иргэдийг ойрын өдрүүдэд төмөр замын үйлчилгээнд саатал гарч болзошгүй тул замын хөдөлгөөнд оролцох, аяллын төлөвлөгөөгөө зохицуулж, шинэ мэдээллийг анхааралтай ажиглахыг зөвлөж байгаа юм байна.



Эх сурвалж: ABCNews, 9News


Comentários


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page