top of page

Woolworts-ийн лангуу хоосон хэвээр байна


Photo by: The Age

Хэрэв та сүүлийн өдрүүдэд Woolworths-ийн сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэх үед хоосон лангуунууд угтаж барааны хомсдолд орсон байгааг ажигласан бол энэ нь Woolworths-ийн ажилтнуудын ажил хаялттай холбоотой юм. Ажил хаялтад 1,500 орчим агуулахын ажилчид оролцож, цалин нэмэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардаж байгаа бөгөөд энэ нь Woolworths-ийн Викториа, Шинэ Өмнөд Уэльс болон Австралийн Нийслэл Тойргийн бусад хотуудын супермаркетуудад барааны хомсдол үүсгээд байна. Dan Murphy’s, BWS зэрэг архины дэлгүүрүүд ч мөн нийлүүлэлтийн тасалдалд өртжээ.


Woolworths болон United Workers Union (UWU)-ийн хоорондын маргаан 13 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Австралийн засгийн газар оролцон, асуудлыг Fair Work Commission (FWC) дэмжлэгтэйгээр шийдвэрлэхийг уриаллаа.


Photo by: The Australian

Ажилчид ажлын байрны аюулгүй байдлыг хангах, шударга хандлага бий болгох, ажлын ачааллыг бууруулахыг шаардсан бол Woolworths сүлжээ дэлгүүрийн зүгээс ажилтнуудын тавьж буй шаардлагыг инфляцийн түвшнээс хэт өндөр гэж үзэн татгалзаж байна. Түүнчлэн компани өөрийн Coaching and Productivity Framework хөтөлбөр нь ажилчдыг дэмжих зорилготой гэж мэдэгджээ.


Woolworths FWC-д хүсэлт гаргаж, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг томоохон түгээлтийн төвүүдэд нэвтрэхийг хориглох арга хэмжээ авахыг шаардсан бөгөөд энэ асуудлаар баасан гарагт бүрэн сонсгол хийхээр товложээ.


Энэхүү маргаан нь шинэ жилийн баярын улирал ойртож буй энэ үед хэрэглэгчдэд хүндрэл учруулж байгаа тул талууд хэлэлцээгээ хурдан шийдвэрлэхийг зорьж байна.

Comments


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page