![](https://static.wixstatic.com/media/102f53_4bba2dcbc17649db9f6529b20a403012~mv2.png/v1/fill/w_980,h_298,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_4bba2dcbc17649db9f6529b20a403012~mv2.png)
Австралид амьдардаг Монгол иргэдийн тоог зөвхөн Монголоос ирсэн хүмүүс биш, мөн Австралид төрсөн Монгол хүүхдүүдийн тоо ч бүрдүүлдэг. Энд төрсөн хүүхдүүд Австрали болон Монгол улсын төрсний гэрчилгээ авч болдог ба харин иргэншил нь Монгол Улсын иргэн гэж явдаг.
Гэхдээ тодорхой нөхцөл хангасны дараа Австрали улсын иргэншил авах боломжтой.
Австрали улсын цагаачлалын хуулинд, хүүхэд хууль ёсны иргэн болох хэд хэдэн арга замыг дурдсан байдаг ба Австрали улсад төрж өссөн монгол хүүхдүүдийн хувьд хэрвээ 10 нас хүртлээ дийлэнх хугацаанд Австралид амьдарсан бол Иргэншилд хандах эрх нь үүсдэг. Харин 10 нас хүртлээ тухайн хүүхэд эцэг эхийнхээ тухайн үеийн визийн адил виз авдаг. Үүнд аав ээж нь сурдаг байж байгаад хүүхэдтэй болсон бол шинэ төрсөн хүүхэд нь мөн адил сургалтын визтэй болно гэсэн үг. Мөн тухайн хүүхдийн эцэг эх нь уг 10 жилийн хугацаанд Австралид хүчин төгөлдөр визтэйгээр дийлэнх хугацаагаа өнгөрүүлсэн гэдгээ нотлох хэрэгтэй юм.
Хүүхэд нь 10 насандаа иргэншил авчихлаа, хүүхдээ дагаад эцэг эх нь мөн адил Австрали улсын иргэн болох уу? гэвэл үгүй. Харин хүүхэд нас биенд хүрсэн үедээ аав ээжийнхээ спонсор нь болж, байнгын оршин суух виз авахад нь туслах боломжтой. Харин хүүхэд нь насанд хүрээгүй байх үед хүүхдийнх нь оронд өөр байгууллага аав ээжийг нь спонсорлоод PR авахад нь тусалж болно.
![](https://static.wixstatic.com/media/102f53_760dbe35f7384778bb5180e11b134126~mv2.jpg/v1/fill/w_980,h_214,al_c,q_80,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_760dbe35f7384778bb5180e11b134126~mv2.jpg)
Мөн тухайн хүүхдийн эцэг эх нь хууль бусаар амьдарч байсан ч хүүхдийнхээ иргэн болох хүсэлтийг мэдүүлж болох ба харин энэ тохиолдолд эцэг эхдээ спонсор виз өгөх үед эцэг эх нь хил дотор байж болохгүй юм.
Хэрвээ аав ээж нь тэтгэвэрт гарсан бол, хүүхдээрээ дамжуулан байнгын оршин суух виз мэдүүлэхэд спонсор хэрэггүй. Гэхдээ бусад нөхцөл байдаг ба тэдгээрийг мөн адил хангах хэрэгтэй юм. Жишээ нь Австрали дотроос мэдүүлэх бол 67-с дээш настай байх, хэрэв Монголоосоо мэдүүлэх бол насны хязгаар байхгүй.
Мөн анхаарах нэг зүйл гэвэл Balance of family test юм. Энэ нь нийт хүүхдүүдийн тал нь буюу нийт 2 хүүхэдтэй бол багадаа 1 хүүхэд нь Австрали улсын иргэн болсон байх, 3 хүүхэдтэй бол 2 хүүхэд нь Австрали улсын иргэн болсон бол эцэг эхэд нь байнгын оршин суух виз мэдүүлэх эрх үүснэ гэсэн үг юм.
MARN: 0602197
Визний зөвлөгөөг:
"Nepcoms Services Education and Migration" Монгол талыг хариуцсан боловсролын зөвлөх Б.Ундрал
Comentarios