![](https://static.wixstatic.com/media/102f53_bfbea413f37d4c72a85acaa5e381a6ec~mv2.jpg/v1/fill/w_800,h_533,al_c,q_85,enc_auto/102f53_bfbea413f37d4c72a85acaa5e381a6ec~mv2.jpg)
Зүүн Энэтхэгийн далай дагуу Пертээс хойд зүгт 1200 км-т оршдог Ningaloo Reef нь тунгалаг ус, шүрэн хад, Shark whale, Manta rays, далайн яст мэлхий зэргээрээ алдартай. Жуулчид эдгээр сүрлэг амьтдын дэргэд усанд сэлэх, шумбах боломжтой бөгөөд далайн эрэг дээрх хад нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Далайн эрэг орчим, далайн амьтдыг хамгаалах нь уугуул иргэдийн соёл, өвөрмөц онцлогтой салшгүй холбоотой юм. Эндэхийн уугуул иргэдийн тухай Oceanwise Expeditions-н мэдээлэлд "Нингалоо" гэдэг нь нутгийн Абориген хэлээр "гүн ус" гэсэн утгатай гэжээ. Халимтай хамт усанд сэлэлтийн тоогоороо дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг бөгөөд 2022 онд 36,000 орчим хүн халимтай хамт усанд сэлсэн байна. Хэрэв та халимтай усанд сэлэх сонирхолтой байгаа бол Нингалоо Коаст руу 3-р сарын дунд үеэс 7-р сарыг дуусах хугацаанд амжиж явахыг зөвлөж байна. Энэ үе нь Нингалоод зочлоход хамгийн тохиромжтой үе юм.
Та Ningaloo Reef-тэй хамгийн ойр онгоцны буудал болох Learmonth руу нисэх онгоцоор, эсвэл Пертээс Эксмут (Exmouth) хүртэл машинаар 12-13 цаг явж хүрч болно. Эндэхийнхэн Нингалоо орчмоор яаралгүйгээр дор хаяж 5 хоног аялахыг зөвлөдөг. Нэгэнт очсоных Кейп Рэйнжийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Cape Range National Park), Эксмут, Шүрэн булан зэрэг хүрээлэн буй үзэсгэлэнт газруудаар нь ч мөн зочлоорой. Хэрэв та зүгээр л Нингалоо орчмоор усанд шумбах, сэлэхийг хүсвэл Эксмут, харин амрахыг илүүд үзвэл Coral Bay илүү сайн сонголт гэж бодож байна. Аль аль нь байгалийн үзэсгэлэнт газрууд, найрсаг нутгийн иргэд, адал явдалтай амрах боломжийг санал болгодог.
Comments