top of page

Дархлаажуулалт


Зарим муж, нутаг дэвсгэрт жишээ нь Баруун Австрали, Квинсланд мужуудад Medicare-тэй эсэхээс үл хамааран дээр дурдаагүй бусад хүмүүст ч үнэ төлбөргүй хийгдэж байгаа ба өөрийн амьдарч буй мужийн нэр дээр даран вакцинжуулалтай холбоотой мэдээллийг авна уу.



Харшил, гаж нөлөө:

Австралид нийлүүлж буй эм, түүний орц найрлагатай холбоотой мэдээллийг Австралийн эмчилгээний барааны бүртгэлээс (ARTG) бүтээгдэхүүний нэр эсвэл ARTG дугаараар хайж олох боломжтой байдаг. Мөн энэхүү вакцин нь маш бага өндөгний уураг агуулсан ба өндөгний харшилтай, тэр дундаа анафилаксийн түүхтэй байсан ч уг вакциныг хийлгэхэд аюулгүй гэжээ. Гэхдээ өмнө нь томуугийн эсрэг вакцины дараа анафилакси болсон бол уг вакциныг хийлгэхгүй байсан нь дээр. Энэ талаар эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөлдөж шийд гаргаарай. 

Харин мөнгөн ус болон латекс агуулаагүй ч бүтээгдэхүүн нь латекс агуулсан багаж хэрэгсэлтэй харьцсан байхыг үгүйсгэх аргагүй юм.  Тиймээс латекст хэт мэдрэмтгий бол эмчээс зөвлөгөө аваарай. Бусдаар энэ жилийн томуугийн вакцин аюулгүй бөгөөд хамрагдах боломжтой хүмүүс хамрагдаарай гэж Австралийн Эрүүл Мэндийн сайт-нд дурджээ.Вакцин хийлгэсний дараа бага зэргийн дор дурдсан гаж нөлөөнүүд илэрч болно. Хэд хоног үргэлжилж магадгүй ч ихэнхдээ хөнгөн илэрдэг.


  • Нойрмоглох эсвэл ядрах

  • Булчин өвдөх

  • Тарилгын талбайн өвдөлт, улайлт, хавдар

  • Заримдаа тарьсан хэсэг газрын бөөгнөрөл (хэд хоног үргэлжилж болно - эмчилгээ шаардлагагүй)

  • Бага зэргийн халууралт


Австралийн дархлаажуулалтын гарын авлага дээр Австралид жил бүр томуугийн улмаас 100 орчим хүн нас барж, 5100 хүн эмнэлэгт хэвтдэг гэсэн баримт бий. 2023 оны томуугийн улирлын чанартай эргэлт үргэлжилж байгаа ба вакцинд хамрагдаагүй эмзэг бүлгийнхэн томуугийн хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй гэдгийг онцолсон байна.

Comments


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page