![](https://static.wixstatic.com/media/102f53_1f53069ba56e4084a6b7d6847aff9477~mv2.jpg/v1/fill/w_980,h_654,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_1f53069ba56e4084a6b7d6847aff9477~mv2.jpg)
Аделайд, Өмнөд Австрали муж, Австрали улс:
Улсын сургуульд хүүхэд оруулах үйл явц:
1. Эхлээд элсэлтийн болзлыг уншаад дараах баримт бичгийг бүрдүүлэн доорх линкээр хүүхдээ сургуульд оруулах өргөдлөө явуулна.
Бүрдүүлэх зүйлс: их сургуулийнхаа элсэлтийн баталгаажуулалтын хуулбар (CoE)
Таны виз болон гэр бүлийн паспортын хуулбар
Гэр бүлийн эрүүл мэндийн даатгалын баталгаа
2. Таны өргөдлийг хянан шийдвэрлээд Letter of Offer илгээх болно.
Letter of Offer-оо хүлээн авсан бол хичээлийн хоёр улирлын сургалтын төлбөрийг төлж, Acceptance of Offer form бөглөн буцаан явуулна. Хэрэв таны хүүхдүүд хичээлийн улирлын дундаас суух бол тухайн жилийн төлбөрийн 10%-ийг хураамж болгон төлнө.
Таны төлбөр хийгдсэний дараа танд Баталгаажуулах захидал болон Сургуулийн хамааралтай мэдэгдлийн маягт илгээгдэх болно. Letter of Confirmation and Dependant Notification of School form
Хүүхдээ элсүүлэхийн тулд хүүхэд тус бүрд дараах бичиг баримтыг (хүчин чадлын дагуу) харьяа дүүргийнхээ сургууль руу авч яваарай.
Баталгаажуулах захидал Letter of Offer
Холбоо барих хаягаа бөглөсөн Сургуулийн тухай мэдэгдлийн маягт
таны виз болон гэр бүлийн паспортын мэдээлэл
оршин суух хаягийн баталгаа
Өмнөх сургуулийн тайлангийн хуулбар (орчуулж, баталгаажуулсан)
холбогдох эрүүл мэндийн мэдээллийн хуулбар
Анхаарна уу:
Зарим сургуулиуд хүчин чадлын улмаас нэмэлт хүүхэд хүлээн авах боломжгүй байж болзошгүй тул өөр сургууль санал болгож магадгүй.
Хэрэв таны хүүхдэд эрчимжүүлсэн англи хэлний хөтөлбөр санал болгосон бол уг хөтөлбөрт хамрагдахад нэмэлт төлбөр байхгүй.
Та мөн сургуулиас тогтоосон материал, үйлчилгээний төлбөрийг төлөх шаардлагатай. Эдгээр төлбөр нь сургуулиас хамааран жилд 200-900 доллар хооронд хэлбэлздэг бөгөөд шууд сургуульдаа төлдөг.
Жилийн сургалтын төлбөр:
Бага анги /К-6/ $6,720
Ахлах анги /7-12/ $7,920
![](https://static.wixstatic.com/media/102f53_a1fadf256a1a45a4abf7c1f9d64cd82c~mv2.webp/v1/fill/w_980,h_654,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/102f53_a1fadf256a1a45a4abf7c1f9d64cd82c~mv2.webp)
Тасмани, Австрали улс:
Тасманид таны хүүхдийн сургуульд элсэх явцыг Засгийн газрын боловсрол, сургалтын олон улсын байгууллага (GETI) зохицуулдаг.
Үйл явцыг эхлүүлэхийн тулд та: Доорх онлайн түр оршин суух хөтөлбөрийн (TRP) оюутны өргөдлийн маягтыг бөглөн илгээгээрэй. (Google Chrome/Microsoft Edge ашиглах нь хамгийн тохиромжтой).
Өргөдлийн хураамж 150 AU доллар (буцаан олгогдохгүй).
Өргөдлийг тань шийдвэрлэсний дараа сургалтын төлбөр төлөхийг хүссэн захидал эцэг эхчүүдэд мэйлээр илгээгдэнэ.
Сургуулийн үндсэн төлбөр:
Бага анги /1-6/ $14,000
Дунд анги /7-10/ $13,000
Ахлах анги /11-12/ $14,000
Эцэг эх нь оюутан бол:
Бүх анги /К-12/ $7,600
Бэлтгэл анги $3,800
485, 491, 494 визтэй хүмүүс дээрх сургалтын үндсэн төлбөрийн 50 хувийг төлнө.
Хөнгөлөлттэй сургалтын төлбөрийг баталгаажуулахын тулд өргөдөл гаргахдаа визний нотлох баримтаа явуулаарай.
Шинэ оюутнууд элсэхээсээ өмнө эхний хоёр улирлын төлбөрийг төлөх ёстой.
Та хүүхэд эхний хоёр улирал хичээлээ дуусгасны дараа төлбөрийн төлөвлөгөө хүсэж болно.
Дэлгэрэнгүйгээр мэдээлэл авъя гэвэл энд дарж ороод судлах боломжтой.
댓글