top of page

ХЭРХЭН ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД ОРУУЛАХ ВЭ?: Мелбурн, Канберра, Дарвин

Мелбурн хот, Victoria муж, Австрали улс:

Викториа мужид түр оршин суугчид хүүхдээ сургуульд элсүүлэхэд IED-тай холбогдох хэрэгтэй. Өмнөх мужуудын үйл явцтай адил энэ газарт өргөдлөө өгөөд эндээс зөвшөөрөл ирсэн тохиолдолд төлбөрөө төлж сургуультай нь холбогдоно.

Сургуулийн үндсэн төлбөр:

Бага анги /К-6/ $13,259

Дунд анги /7-10/ $17,607

Ахлах анги /11-12/ $19,760

Оюутны хүүхэд бол:

Бүх анги /К-6/ $10,676

Дунд анги /7-10/ $14,120

Ахлах анги /11-12/ $15,842


Дэлгэрэнгүйгээр мэдээлэл авъя гэвэл доорх холбоосоор ороод судлах боломжтой.



Канберра хот, Australian Capital Territory (ACT), Австрали улс:

Хүүхдээ бүртгүүлэх үйл явц:

  1. Та доорх маягтыг бөглөн ieu@act.gov.au хаягаар бөглөж, холбогдох баримт бичгийн хамт илгээнэ (виз, паспорт, эрүүл мэндийн даатгал, оршин суух хаягийн баталгаажуулалт).

  2. International Education Unit тан руу өргөдөл хүлээн авлаа гэсэн хариуг илгээх болно.

  3. Элсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд танд offer package илгээгдэнэ.

  4. Та гарын үсэг зурж, сургалтын төлбөрийг төлсөн баримтын хамт буцаан илгээх ёстой.

  5. Үүний дараа та Confirmation of Enrolment хүлээн авах болно.


    *Эцэг эхийн сургалт, сургууль зэргээс хамаарсан хөнгөлөлтгүй.

Сургуулийн өмнөх боловсрол $4200

Бага анги /К-6/ $11,100

Дунд анги /7-10/ $14,500

Ахлах анги /11-12/ $16,200



Дарвин хот, Northern Territory, Австрали улс:

Та хүүхдээ эндхийн улсын сургуульд оруулахын тулд өөрийн CoE бичгийн хамт харьяа сургууль дээрээ очин хүүхдээ бүртгүүлнэ (Эрүүл мэндийн даатгал шаардлагатай).


Сургуулийн төлбөр:

Бага анги /К-6/ $11,300

Дунд анги /7-10/ $12,800

Ахлах анги /11-12/ $13,900

Comments


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page