top of page

ХЭРХЭН ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД ОРУУЛАХ ВЭ?: Сидней, Перт, Брисбен



 

Сидней хот, NSW муж, Австрали улс:

NSW муж дахь сургуулиудад олон улсын оюутны хүүхэд элсэх явцыг DEI (The Department of Education International) гэдэг байгууллага зохицуулдаг бөгөөд 2024 оноос эхлэн өргөдлийг цахим шуудан болон цаасаар авдаг байсныг больж, үйл явцыг илүү хялбар, хурдан болгохын тулд онлайн өргөдлийн портал руу бүрэн шилжсэн байгаа.


Хэлний бэлтгэл эсвэл Коллежийн оюутны хүүхэд бол:

Бага анги /К-6/ $10,400

Дунд анги /7-10/ $11,600

Ахлах анги /11-12/ $13,000


TAFE Коллеж болон Бакалавр, мастер, доктор-ын оюутан бол:

Бага анги /К-6/ $7,200

Дунд анги /7-10/ $7,200

Ахлах анги /11-12/ $8,400



Перт хот, Western Australia муж, Австрали улс:


Энэ мужид оюутны визтэй хүүхдүүдийн сургуульд элсэх явцыг Баруун Австрали мужийн TIWA (TAFE International Western Australia) гэдэг байгууллага зохицуулдаг. Их сургуулиудад олон улсын оюутнуудыг хариуцсан TIWA мэргэжилтэн байдаг.


Өргөдөл гаргах үйл явц: Хүүхдээ ирсний дараа та өөрийн их сургуулийн олон улсын оюутнууд хариуцсан ажилтантай холбогдож, хүүхдээ Баруун Австралийн улсын бага, дунд сургуульд сургах хүсэлтээ илэрхийлэн Placement request form авах хэрэгтэй. Доорхи жагсаалтаас өөрийн сургуулиа сонгон мэйл явуулаарай.

Та дээрх таван Их сургуулийн нэгэнд мастер эсвэл докторт сурдаг бол таны хүүхэд улсын сургуульд төлбөргүй сурч болно.

Хэрэв та Placement request form-оо хүлээн авсан бол Public school placement form-ын А хэсгийг бөглөж, өөрийн гэрийн хаягийн ойролцоох сургуулиудад очин бүртгүүлж болно.


Сургууль дээр нь очихдоо дараах материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай:

  • А хэсгийг бөглөсөн Public school placement form

  • Төрсний гэрчилгээ эсвэл гадаад паспортын хуулбар эсвэл 

  • Оршин суугаа хаягийг нотлох гурван төрлийн баримт

  • Одоогийн виз

  • Вакцины бичиг

  • Гэр бүлийн шүүх эсвэл бусад шүүхийн шийдвэрийн хуулбар (хэрэв байдаг бол)

  • Эрүүл мэнд, эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл эсвэл нэмэлт хэрэгцээтэй холбоотой мэдээлэл (хэрэв байдаг бол)


Сургууль таны хүүхдийг элсүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд танд цахим шуудангаар мэдэгдэх болно. Хэрэв тийм бол тухайн сургууль нь Public school placement form-ын В хэсгийг бөглөсөн байна.


Анхаарна уу: 

  • Сургуульд зуучлахыг баталгаажуулах бичиг гартал таны хүүхдийг сургуульд орохыг зөвшөөрөхгүй.

  • Таны оршин суугаа хаягийн дагуух тухайн дүүргийн сургуульд хүүхдээ оруулах эсэхэд баталгаа байхгүй.

  • Баруун Австралидаа дээгүүр эрэмбэлэгддэг, эрэлттэй улсын сургуульд хүүхдээ сургах боломжгүй байж магадгүй.

  • Авъяаслаг сурагчдын сонгон шалгаруулах элсэлтийн хөтөлбөрт хамрагдах эрхгүй.


Бага анги /К-6/ $14,575

Дунд анги /7-10/ $17,286

Ахлах анги /11-12/ $18,980



Брисбен хот, Queensland муж, Австрали улс:

Квинсленд мужид хүүхдээ сургуульд элсүүлэхэд DEI (The Department of Education International) оюутны системээр дамжина. Энэ байгууллага нь элсэх өргөдлийг хүлээн авч, улсын сургуульд сурах ‘ATE’ захиа олгодог. (Authority to enrol- улсын сургуульд элсэх эрхийг баталгаажуулсан мөн санхүүгийн чадавхыг нотлох баримт юм)


Өргөдөл гаргах үйл явц:

  • Бүх мэдээллийг өргөдлийн маягт дээр бөглөөд өргөдлийн хураамжийг оролцуулан шаардлагатай бүх нотлох баримтыг хавсарган EQInternational@qed.qld.gov.au хаягаар э-мэйл хаягаар илгээх.

  • Үүний дараагаар DEI ажилтнууд мэдээллийг шалган мэйлээр сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хамт илгээнэ.

  • Таныг төлбөрөө төлсний дараа тан руу АТЕ илгээгдэнэ.

  • АТЕ хүлээн авсан бол та сургуулийн элсэлтийн маягт; болон өргөдлийн хураамж болон сургалтын төлбөр төлсөн баримт болон бусад шаардлагатай бичиг баримтаа хавсаргаад харьяа сургуультай холбогдож хүүхдээ бүртгүүлэх хэрэгтэй.

  • Бүх түвшний суралцагчид бүртгэлийн хураамж $295 төлөх хэрэгтэй.


Сургалтын төлбөр:

Бэлтгэл /Kindergarden/ $6120

Бага анги /1-6/ $12,160

Дунд анги /7-9/ $12,440

Ахлах анги /10/ $13,160

Ахлах анги /11/ $14,880

Ахлах анги /12/ $15,320

Commentaires


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page