top of page

Эрүүл мэндийн даатгалаа хэрхэн ашиглах вэ?



Австралид шинээр ирсэн оюутнуудын хувьд энэ асуулттай их тулгардаг. Тиймээс танд хэдэн тип өгье.

  • Австралид ирэхээсээ өмнө буюу визээ мэдүүлэхдээ л эрүүл мэндийн даатгалаа авдаг болохоор хүлээн зөвшөөрөгдсөн OSHC үйлчилгээ үзүүлэгч компани (дээр дурдсан) сонгоод, бодлоготой нь эрт танилцвал сайн. Ямар үйлчилгээнд хамрагдах, аливаа хязгаарлалт, нэхэмжлэлийг хэрхэн гаргах талаар г.м ойлголттой болох.

  • Ирснийхээ дараа таны амьдардаг нутаг дэвсгэрт байгаа GP, нарийн мэргэжлийн эмч, эмнэлэг, эмийн сан зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг судлаарай. Та онлайн лавлах ашиглах эсвэл орон нутгийн иргэд эсвэл боловсролын байгууллагаас зөвлөмж авах боломжтой.

  • Эхний удаа GP-д үзүүлэхэд бүртгээд авдаг болохоор дараагийн очилт илүү амар байдаг, дахин бүртгүүлэх шаардлагагүй.

  • Эрүүл мэндийн даатгалын картаа үргэлж биедээ авч яваарай. Эсвэл та өөрийн ухаалаг утасныхаа Wallet-руу эрүүл мэндийн даатгалын картаа дижиталаар холбох ч боломжтой. Учир нь даатгалын компаниасаа хамааран зарим GP-д даатгалын картаараа үнэгүй үзүүлдэг. Эдгээр газрыг Google-ээс хайж олж болно. Жишээ нь: Bupa даатгалтай бол "Bupa friendly GP near me" гэж бичээд хайж болно. Эсвэл Bupa-ын өөрийнх нь application дээрээс ч харах боломжтой.

  • Та хувийн эрүүл мэндийн даатгалтай ч, Австралийн нийтийн эрүүл мэндийн систем болох Medicare-ийг ойлгох нь бас чухал юм. Эрүүл мэндийн үйлчилгээ авах бүрд:

    - Do you have medicare? – гэж асуудаг. Олон улсын оюутнуудын хувьд medicare байхгүй тул:

    - No, I have private health insurance гэж хэлнэ.

  • Хэрэв та үзлэгийн төлбөрөө төлсөн бол даатгалын бодлогоос хамааран та зохих зардлын нөхөн төлбөрийг шаардах боломжтой. Нэхэмжлэл гаргахдаа даатгагчийнхаа тодорхойлсон үйл явцыг дагаж мөрдөөрэй.

  • Хэрэв та болон таны гэр бүлийн гишүүдэд оптик үйлчилгээ (жишээ нь, нүдний шил, контакт линз, нарны шил гэх мэт) үйлчилгээ жилдээ нэгээс хоёр удаа хэрэгтэй байдаг бол нэмэлттэй OSHC даатгал сонгох нь ашигтай. Ийм нэмэлттэй OSHC даатгал авахдаа та ерөнхий шүдний эмчилгээ нэмж оруулахыг хүсэж болно. Мөн үүнээс гадна эмчилгээний массаж, физик эмчилгээ, киропрактикийн эмчилгээ, сэтгэл судлалын үйлчилгээ гэх мэт олон төрлийн нэмэлт үйлчилгээнд тухайн даатгалаасаа хамаараад тодорхой хувиар хөнгөлөгдөх боломжтой байдаг тул хэрэв өөрийн тань хэрэгцээнд тохирч байвал нэмэлт үйлчилгээ багтаасан даатгалтай болох нь сайхан санаа байж болох юм.


Хэрвээ та Австралийн эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авахаа мэдэхгүй байгаа бол бусдаас тусламж хүсэхээс бүү эргэлзээрэй.

Komentar


© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Social medias

  • Instagram
  • Facebook
  • Youtube

"MonDay Magazine AU" Digital Magazine and Mongolian Community Platform
MonDay 2.0

bottom of page