![](https://static.wixstatic.com/media/102f53_faae1eb661554f8aac06cc347ebf5223~mv2.webp/v1/fill/w_800,h_533,al_c,q_85,enc_auto/102f53_faae1eb661554f8aac06cc347ebf5223~mv2.webp)
Австралийн Квинсландын хойд хэсэгт орших Даинтри ширэнгэн ой нь дэлхийн хамгийн эртний ширэнгэн ой гэдгээрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бас нэгэн онцлох газар юм. 1200 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан уг ширэнгэн ой нь 135 сая гаруй жилийн настай ба жуулчид энд эртний аглаг байгаль, ширэнгэн дундах усан замууд, усанд сэлэх гайхалтай хэсгүүд, чамин шувуудын амьдрал, кассуари (Cassowary), матар, модны имж зэрэг ховордсон зэрлэг ан амьтад, дэлхийн өөр хаана ч байхгүй халуун орны ширэнгэн ойн нууцлаг амьдралыг үзэхийн тулд зорин ирдэг.
Хэдийгээр Даинтри ширэнгэн ой асар том боловч танд аялаж зугаалахад ердөө хоёр хоног л хангалттай. Хэрэв улам илүү гүнзгий танин мэдэхийг хүсвэл та ширэнгэн ой болон ойр орчмын газруудыг үзэхийн тулд хэдэн өдөр зарцуулж ч болно. Энд та дурангаар зэвсэглэн ховор, өнгөлөг шувуудын төрөл зүйлийг ажиглаж, ширэнгэн ойн гол, нуур руу үсэрч, Даинтри гол дээр матар харах аялал хийж, Моссманы хавцалд зочилж, гатлага онгоцоор голыг гаталж, Кейп Трибуляц руу аялах боломжтой.
Comments